Монголын Уран Зургийн Галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг 09-р сарын 28-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
      Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл улсын сан хөмрөгт худалдан авах шилдэг бүтлээлийг шалгаруулж уран бүтээлчидэд батламж гардуулав. 
Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдсэнээс дараах уран бүтээлүүд оны шилдэг бүтээлээр шалгарлаа. Үүнд:
1. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/
2. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/
3. П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/
4. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/
5. Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/
6. Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” 2017 он, /Уран баримал/
Эдгээр шилдэгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулна.

Share: