Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны 11 сарын 29- нөөс 2012 оны 9 сарын 12 хүртэл “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн баримтууд, 11 археологийн олдвор, 2 хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болж байна.
20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлсэнтэй холбогдуулан БСШУЯам “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг 2012 оны 4 сарын 30-наас 2012 оны 7 сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо Монголын Уран Зургийн Галерейд зохион явуулна.
Их Хүрээг Монгол Улсын Нийслэл болгож, Нийслэл Хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ой энэ 2012 онд тохиож байгаатай холбогдуулан БСШУЯам 1912-1913 оны Монголын 70 гаруй өнгөт гэрэл зураг болон 2 хар цагаан дүрс бичлэгийг Монголын Уран Зургийн Галерейд олноо дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд ирсэнээр 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж дахин сэргэсэн Монгол хүмүүс, Нийслэл Хүрээний дүр төрхийг харж Монголын түүхийн нэгээхэн хэсгийг танин мэдэх болно.
Францын банкны эзэн Альберт Канын тухай:
Дэлхийн анхны өнгөт зургийн технологи-Автохром зураг:
Popularity: 2% [?]
Ажлын цаг: Өдөр бүр 09:00 – 17.00 (1 сарын 1, 7 сарын 11-13, 11 сарын 26-нд амрана) |
Тасалбарын үнэ: Том хүн – 2.000₮ төг Оюутан – 1.000₮ төг Хүүхэд – 500₮ төг |
Монголын Уран Зургийн Галерей 2011 оны үзэсгэлэнгийн захиалга авч байна. ЗАХИАЛГА ӨГӨХ...





