1

“1-1=0″ үзэсгэлэн, шүлгийн ном

1-1=0” үзэсгэлэн бол зураач Н.Бат-Эрдэнийн 3 дахь бие даасан үзэсгэлэн юм. Би 2001 онд “Эртний аялгуун дор сэрэхүй”, 2007 онд “Амьд ертөнц” зэрэг үзэсгэлэнгүүдээ дэлгэн тавьж байсан юм. Эдгээр үзэсгэлэнгийн ажлууд монгол зураг, уран бичлэг, зураасан зургийн бүтээлүүдээс бүрдэж байсан бөгөөд агуулгын хувьд монголын түүх, үлгэр домог, туульс, аж байдлын сэдэвтэй зургууд, Монголын эртний яруу найраг, сургаал үгс, ан амьтдын нэрийг тухайн амьтныхаа хэлбэр дүрсэнд оруулж бичсэн ажлуудаас бүтсэн. Энэ удаагийн үзэсгэлэн өмнөх үзэсгэлэнгүүдээс эрс өвөрмөц онцлогтой. Тус үзэсгэлэн нь

  • зураасан зураг 40
  • уран бичлэг 30
  • шүлгийн ном

Зэргээс бүрдсэн. Энэ үзэсгэлэнгийн зураг, уран бичлэгийн ажлууд нь 1993-2004 оны хооронд бичигдсэн шүлгүүдийн агуулгаар бүтээгдсэн. Шүлгийн ном, зураг бичлэгүүд нь хамтдаа нийлж нэгэн цогц бүтээл болж буй бөгөөд тус тусдаа бие даан утга агуулгаа илэрхийлэх хосолмол чанартай юм.

Зураасан зураг: Монголын уламжлалт уран зургийн хэв маягийг орчин үеийн хэв шинжтэй хослуулах аргаар бүтээсэн.

Уран бичлэг: Монголын уламжлалт уран бичлэгийн хэв маягийг орчин үеийн контенпорари хэв загварт оруулан хийсэн.

Шүлгийн ном:1-1=0” шүлгийн ном 1993-2004 оны хооронд бичигдсэн шүлгүүдээс бүрдсэн бөгөөд сэтгэл зүй, сорилт туршилт, эрэл хайгуулын (психоделик, эксперименталь, авангард рок) хэв шинжийг агуулсан. Шүлгүүдээс анархист, пессимист, хардкоре илэрхийлэл, элементүүд багагүй ажиглагдах болно. Энэ номын ихэнх шүлэгт орчин үеийн нийгэм дэх хувь хүний сэтгэл санааны хямрал, ганцаардал, уйтгар гуниг, хар бараан дүр дүрслэл бүхий сэтгэмжүүд тусгагдсан.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОРИЛГО

Монгол бичиг, соёл, уламжлалт монгол зургаа орчин үеийн урлагийн хэв загварт оруулж өвөрмөц өнгө төрхтэй болгон шинэчлэх, баяжуулах, хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг болох рок урлагийн өнгө төрх, хэв загвартай холбох, хоршуулах замаар уран бүтээлийн шинэ эрэлхийлэл хийх зорилготой.

Үзэсгэлэн 11 сарын 11-нээс 15 хүртэл үргэлжилнэ.

Нээлт 11-ний 17.00 цагт

Popularity: 8% [?]

One Response to ““1-1=0″ үзэсгэлэн, шүлгийн ном”

  1. turo says:

    Baterdenedee amjitl xusiye!!!

Сэтгэгдэл бичих