1

“Азийн хөх тэнгэр” Азийн Урлагийн 25 дахь удаагийн Олон Улсын Үзэсгэлэнгийн нээлт

Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. Зураач, уран бүтээлчид бид дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй гашуун үйл явдлыг дүрслэх урлагт мөнхжүүлэн үлдээж олон нийтэд сурталчилан таниулах,  хайрлан хамгаалах сэтгэлийг бадраах зорилготой билээ. Энэхүү үзэсгэлэнд Азийн арван хоёр орны 140 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлчид оролцож авъас билгээ уралдуулаж 2 сар гаруй хугацаанд  Монголын ард түмэн үзэгч олны хүртээл болж нүд баясган, сэтгэл бадраана гэдэгт итгэлтэй байна.

Монголын талаас алдартай төрийн шагналт, ардын зураач нараас эхлээд шинэ залуу авъяаслаг 40 уран бүтээлчид оролцож байгаа нь бахархууштай мэдээ юм.

Цаашид Уран Зургийн Галерей гадаад дотоодын нэр хүндтэй томоохон үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож Монголынхоо дүрслэх урлагийн ирээдүйн хөгжилд зохих хувь нэмрээ оруулахын төлөө чармайн хичээх болно.

25 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн төр засгийн дээд байгууллага, бизнесийн түнш компаниуд, мэргэжил нэгт гадаад дотоодын зураач уран бүтээлчид, галерейн хамт олон, хамтран зохион байгуулсан сэтгэл нэгт ахан дүүс, найз нөхөд та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Та бүхний халуун сэтгэл зүтгэлээр Монголын хөх тэнгэрийн дор азийн авъяасын үүд нээгдлээ…

ТАСАЛБАР: ТОМ ХҮН  3000 Төг

ХҮҮХЭД: 1000 Төг

ҮЗЭСГЭЛЭНГ БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛНООРОО ҮЗВЭЛ ХӨНГӨЛТТЭЙ ҮНИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

ТА ДООРХИ УТСААР ХОЛБОГДОНО УУ.

МЕНЕЖЕР: 88000623

Монголын Уран Зургийн Галерейд болно.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнг таалан соёрхоно уу.

Popularity: 12% [?]

One Response to ““Азийн хөх тэнгэр” Азийн Урлагийн 25 дахь удаагийн Олон Улсын Үзэсгэлэнгийн нээлт”

  1. odkhuu says:

    nice

Сэтгэгдэл бичих