МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС

“аниргүйн мэдрэмж” тэмтрэхүй төслийн үзэсгэлэн

“аниргүйн мэдрэмж” тэмтрэхүй төслийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн “Аниргүйн мэдрэмж” тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт 2016.10.21-ний 15 цаг Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна. Төслийн зорилго: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтын явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурьвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой юмаа. Дээрх төсөлд хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих бөгөөд эрхэм та дээрх үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.  Үзэсгэлэнгийн мэдээллийг 88054696 утсаар лавлана уу.

Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа 2016.10.21-25-ны хоорондIMG_7517 IMG_7743

Other Posts

АРТ ШОП

90 жил

Олон нийтийн сүлжээ:

ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

2013-3 2013-5 2013-2 2013-4