0

СУРАГЧИД ӨӨРИЙН ХӨРГИЙГ БҮТЭЭЛЭЭ

Энэ өдөр сурагчид өөрөө өөрсдийнхөө хөргийг бүтээлээ. Тэдэнд энэ нь маш сонирхолтой байсан юм. Учир нь сурагчид урьд өмнө нь өөрсдийнхөө хөргийг бүтээж байгаагүй бөгөөд анх удаа зурах үед сурагч бүхэн өөрсдийнхөө төрхийг толинд дахин дахин анхааралтай харж байгаа нь үнэхээр хөгжилтэй байсан юм. Бүтээлээ зурж дууссаны дараа тэд өөрсдийгөө  хэрхэн адилхан зурсныг харахдаа маш сэтгэл өндөр байлаа.
Харин зарим сурагчид натюрморт зурж, өөрсдийн зурах авъяасыг улам илүү хөгжүүлэн, өдрөөс өдөрт сайжирсаар байна.

Popularity: 4% [?]

Сэтгэгдэл бичих