0
“Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэн МҮМузейд
Монгол тууль, монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ, монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг болон уртын дуу, морин хуур хөгжмийн дурсгалыг ЮНЕСКО-н Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтанд бүртгэж, уг дурсгалуудын батламжийг монголын ард түмэнд гардуулж буйтай холбогдуулан өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Уран Зургийн Галерейн сан хөмрөгийн До.Болд “Алтайн дуулал”, Ш.Тэнгисболд “Их хөлгөн туульс” бүтээлүүд оролцлоо.
Тус үзэсгэлэнгээр монгол тууль, бий биелэгээ, уртын дуу, морин хуур, цуур хөгжмийн өвтэй танилцах таатай завшаан үзэгчдэд нээгдсэн билээ.
Popularity: 7% [?]







