12

МОНГОЛЫН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН II УРАЛДААН ҮЗЭСГЭЛЭН

Монголын залуу уран бүтээлчдийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлийг нь хөхүүлэн дэмжих, уламжлалт соёл, ёс заншлыг хадгалах зэрэгт хувь нэмэр оруулах зорилготой 18-аас 35-насны залуу уран бүтээлчдийн дунд Солонгос улсын Тэжон хотын Олон Улсын Соёлын Харилцааны Нийгэмлэг, Тэжон Хотын Соёлын Төв, Монголын Урчуудын Эвлэл, Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэлээс зохион байгуулж буй МОНГОЛЫН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН II УРАЛДААН ҮЗЭСГЭЛЭН 6 сарын 22-нд нээгдлээ.

Үзэсгэлэнг нээж БСШУЯ-ны Соёл Урлагийн газрын дарга Б.Наранзун, МУЭ-ийн дарга Ц.Энхжин, ДУДэС-ийн захирал Л.Бумандорж нар үг хэлж, шалгарсан уран бүтээлчдийн шагналыг гардуулсан бөгөөд Боловсрол-TV, TV-9, “Өдрийн сонин”-гоос сэтгүүлчид ирж мэдээ сурвалжлага бэлтгэв.

Уран зураг /тосон, усан/, Зураасан зураг ба уран бичлэг, Уран баримал болон Сийлбэр, Керамикийн бүтээлүүд ирснээс төрөл бүрийн шилдэг дээд шагналтнууд тодорлоо.

Содномдаржаа.Б “Уул ус” уран зургийн төрөлд Гранпри өргөмжлөл, мөнгөн шагнал  1000$

Отгондалай.С “Үзүүр түрүү” барималын төрөлд Дээд шагнал, өргөмжлөл, 500$

Ану-Наран.Ж “Бүхэл” уран зургийн төрөлд дээд шагнал,Өргөмжлөл, мөнгөн шагнал 500$

Бадрал.Б “Өөрийн хөрөг” холимог техникийн төрөлд дээд шагнал, Өргөмжлөл, мөнгөн шагнал 500$

Доржготов.Д “Цонх” зэс хөөмөлийн төрөлд дээд шагнал,Өргөмжлөл, мөнгөн шагнал 500$

Оргилболд.С “Нартай бороо” тусгай байр тус тус хүртлээ.

Ивээн тэтгэгчид: UPC ХХК, ПИЖА 2001 ХХК, Монголын Уран Зургийн Галерей

Үзэсгэлэн: МҮУГалерейд 2010 оны 6-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулагдана.

Popularity: 9% [?]

12 Responses to “МОНГОЛЫН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН II УРАЛДААН ҮЗЭСГЭЛЭН”

  1. godo says:

    shuugchidee zuw songoh heregtei shuu

  2. zochin says:

    ene uraldaani hugatsaag ni hed honogoor hoishluulj boloh bolovu

  3. gallery says:

    uraldaanii hugatsaa yag tovlogdsonooroo bolno

  4. HARSTAGA says:

    ENE URALDAAN MASH HUDAL SHVVGDSEN. UCHIR YUN GEVEL SHVVSEN HVN NI OORIIN ANGIINHAA OYUTNUUDIIG TVRVVLVVLSEN GESEN. URLAGIINHAN HVRTEL IIM ZAVAAN BAIJ BOLOHGVI

  5. ZOCHIN says:

    tiimee ene hachin zavaan yumnuud bolih heregtei. oorsdoo urlagiin yamarch medremjgvi baij solongostoi hamtarsan vzesgelend muu yumnuud tvrvvlvvlsen bn lee. ter taniluudaaddaa shagnal ogson gej vnen bh oo.

  6. ZOCHIN says:

    Gaigvil zuraguud bsan sh dee ho

  7. zochin says:

    zunduu goy uwurmuts sonirhol tathaar zuragnuud bsanshdee.ylanguya shine zaluu zaluu oyutnuudiin sain ajluud bsan tgl tursshlagatai hugshin garuud ni haalgadaj awchaad bhiin bitgii zaluu huuhduudtei baritsaad bldaa esvel opoltsogchdiihoo nasiig 18-25 bolgooch..?

  8. zochin says:

    sonin l yum tas tas zuragnuud bsanshdee.

  9. tenmelch says:

    ene heden buteeld neeh suidtei buteel alga . mongoliin dursleh urlag untarsiin bna daa huurhii. arai ch iim baigaaguim da

  10. asy says:

    СОЛОНГОСЧУУД ИРЭЭД МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛҮҮДИЙГ ШҮҮҮГЭЭД ,,,,,Л,
    УРЧУУДЫН ДАРГА БАС ТЭР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ч бас ,,,,ДАГАЖ гүйгээд л ,,
    УРЛАГ НЬ ХҮРТЭЛ БАРДАМ БАЙЖ БОЛОХГҮЙ,,,,,,ЯМАР ЦАГ вээ_
    ТЭР РЕРИН СУРИКОВ ГЕРМАНД СУРГУУЛЬ ТӨГССӨН гэдэг ЗУРААЧИД НЭРЭЭ БОДМООР ,,,, МӨНГӨНЫ ӨМНӨ __БӨХӨЛЗӨЖ…. ОЧИЖ ОЧИЖ СОЛОНГОСУУДААР ЗАЛУУ ҮЕЭЭ ШҮҮЛГЭЭД ,,,,,,,
    НЭР ХУГАРХААР юу гэдэг БИЛЭЭ,,,, ХАРАМСМААР ЮМ,,,,,

  11. tserendorj says:

    sank negtee bnaa!!! joohn so zuragnuud blaa

  12. egg says:

    2012 oniix xezee boloh ve

Сэтгэгдэл бичих