3
“ЗАМД ГАРЪЯ” ЛААЗАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ШАГНАЛТНУУДАА ТОДРУУЛЛАА
Гурван сая төгрөгийн шагналын сантай Жалам хар, Сэнгүрийн лаазан бүтээлийн “ЗАМД ГАРЪЯ” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр Монголын Уран Зургийн галерейд үзэсгэлэн гаргалаа. Монголын уран бүтээлч залуусын бүтээлч, техник сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар цаашид шинэ бүтээл хийх урам зоригийг өгөх зорилготой энэхүү уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн уралдаанд ирсэн бүтээлүүдэд аяны майхан, хэрэгсэлээс эхлээд бадарчин, дугуй зэрэг олон сонирхолтой бүтээлийг лаазаар хийснийг Соёлын Төв Өргөөний Б корпус – Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн тавигдаж шагналт байруудыг шалгарууллаа.
1-р байр 1,500,000 төгрөг – Одхүү, Ичиндорж нарын “Бадарчин” бүтээл
2-р байр 1,000,000 төгрөг – Ж.Бат-Ундар “Алт, мөнгө, аян зам” бүтээл
3-р байр 500,000 төгрөг – Лхагвадорж “Зуны эхэн сар” бүтээл тус тус шалгарлаа.
Үзэсгэлэнгийн үеэр бяцхан уралдаан зарлаж 15 минутын дотор залуучууд Сэнгүр брэндийг илэрхийлэх бүтээл урласан нь сонирхолтой сайхан ажил боллоо. Үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгаагээ МCS APB дуулгалаа.
Уран бүтээлчдийг ирэх жилийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Уралдааныг зохион байгуулагч
М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК
Монголын Уран зургийн Галерей
Popularity: 10% [?]
























uuchlarai 20 nastai baij bolhuu ……….bi yum zohion buteeh sonirholtoi yum aa
goy uzesgelen garchee. ochij uzmeer l yum bn. yamarch uzesgelen garsan ard ni uzmer haragch nar l ajil ihtei boldog. tiimees uzmer haragch nartaa mend hurgeed ajiliin ondor amjilt husey.
shan uzesgelen garchee. yamarch uzesgelen garsan ard ni uzmer haragch nar l hamag achaag ni uurdeg. tiimees uzmer haragch nartaa ajiliin amjilt husey.