0
ШИНЭ СОНИН ХУДАЛДААНД ГАРЛАА
“ГАЛЕРЕЙ” нэртэй Монголын Уран Зургийн Галерейн өнгөт 8 нүүртэй сар тутмын дүрслэх урлагийн чөлөөт хэвлэлийн эхний дугаар 2010 оны 4 сард уншигч олны гарт хүрлээ.
Уг сонингоос ТА Дэлхийн шилдэг дүрслэх урлагийн музей, галерей, уран бүтээлчид, шинээр нээгдэж буй томоохон үзэсгэлэнгийн талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, Монголын Уран Зургийн Галерейн үйл ажиллагаа, сан хөмрөгийн шилдэг бүтээлүүд, Урлагийн Боловсролын Төвийн сургалттай танилцаж, урлаг судлал, эрдэм шинжилгээний ажил, өгүүлэл уншин, таавар таан азтан болох боломжтой юм.
Бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
“Галерей” сонинг МУЗГалерейн ART SHOP-оос худалдан авах боломжтой.
Сонингийн үнэ: 1500 төг.
Захиалах утас: 11-327177, 11-331687


