0
“Амгалан цогцолбор”-ын сурагчид сургалтанд хамрагдлаа
Будгийн үнэр нь арилаагүй байгаа УБТөвийн цоо шинэхэн байранд анх удаа “Амгалан цогцолбор”-ын зургийн ангийнхан хүрэлцэн ирлээ. Дүрслэх урлагт дэндүү хайртай, урлагийн бүтээл харах бүрд яг одоо зураад авья гэж хэлэх тэдний энэ эрмэлзэл үнэхээр сайхан бас өхөөрдмөөр. Галерейгаар аялан бүтээлүүдтэй танилцах явцад өнгө, орон зай, дүрслэлийн талаар багштайгаа маш сайн харилцан ярьж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, үнэхээр тухайн уран бүтээлчийн илэрхийлэх гэсэн утга санааг олж мэдэхийг хичээж байгаа нь харагдана.
Энэ удаагийн хөтөлбөрөөр сурагчид натюрморт зурсан юм. Тэд давцан дээр байрлах цэцэг, жимсийг зурахдаа биетийг ажиглан харж, үндсэн рисункыг хичээнгүйлэн гаргаж, өнгө тавих ажилдаа орлоо. Улаан, шар, цэнхэр гээд гэгээлэг өнгүүдийг сонгон зурж байгаа нь тэдний бүтээл яг л зуны дэлгэрч байгаа цэцэгсийг санагдуулна. Сурагчид маань өөрсдийн зурсан бүтээлээ хараад үнэхээр урамшиж байлаа.
Хичээнгүй, хүсэл тэмүүлэлтэй Монголын дүрслэх урлагийн хойч ирээдүй болсон та бүхнийг манай хөтөлбөрт оролцож, үргэлжлүүлэн хөтөлбөрт хамрагдахаар болсонд баяртай байна.

Дараагийн хөтөлбөрөөр эргэн уулзацгаая.
Дашрамд хэлэхэд 2010.04.22-ны өдрийн 10.00 цагт “Амгалан цогцолбор”-ийн сурагчид хөтөлбөрт хамрагдах болно. Хэрэв та манай хөтөлбөртэй танилцахыг хүсвэл таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Popularity: 4% [?]