МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС

“The 8th Exhibition of Young Mongolian Artists 2016”

“The 8th Exhibition of Young Mongolian Artists 2016”

13432303_1344517278909510_2125557693849537994_n

The 8th Exhibition of Young Mongolian

Artists 2016

Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус үзэсгэлэн нь монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэхүү монгол-солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж, хэд хэдэн байгууллага ивээн тэтгэдэг бөгөөд 2015оны 6-р сарын 24-ний 16:00цагаас Монголын Уран Зургийн Галерейд  нээгдэн шагналын эздийг тодруулах юм.

Энэ жилийн үзэсгэлэнгээс эхлэн өмнөх жилийн ялагчийн тайлан хэлэлцүүлэг болон солонгос уран бүтээлчдийн бүтээлийн танилцуулгыг нээлтийн өдөр хийж байхаар өөрчлөлт оруулсан бөгөөд энэ жилийн хэлэлцүүлгийг 6-р сарын 24-ний 14:00 цагаас зохион байгуулна. Үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчид уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5 төрлөөр өрсөлдөн гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг солонгос улсын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар 1 уран бүтээлч шалгарах юм.

Уг үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн ноён Гиль Ён Хуаны ивээн тэтгэлгээр гран при шагналын эзний солилцооны хөтөлбөр солонгос улсад 3 сарын турш үргэлжлэхийн зэрэгцээ тэндээ бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар тусгагдсан байдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь хоёр орны урилгаар оролцож буй монгол-солонгосын 60 уран бүтээлчдэд солонгос улсын Баримлын холбоо, Чуннамын их сургуулийн профессор багш нар болон СУИС-ийн ДДУСургуулийн уран бүтээлч багш нар хамтран оролцож байгаа нь нэгнээсээ туршлага солилцох, залуу уран бүтээлчид нь ахмад уран бүтээлчдээсээ суралцдаг үзэсгэлэнгийн сайхан уламжлалыг үргэлжлүүлж улам бүр өргөжүүлж байгаад оршиж байна. Үзэсгэлэнгийн 200 гаруй бүтээл энэ сарын 30-ныг дуустал олны хүртээл болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 89006162 утсаар авна уу.

Other Posts

АРТ ШОП

90 жил

Олон нийтийн сүлжээ:

ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

2013-2 2013-1 2013-7 2013-5