Уран баримал

Монголын Уран Зургийн Галерейн барималын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүдэд 1959 оноос эхлээд 2010 он хүртэл бүтээгдсэн бүтээлүүд орсон байдаг.
Барималын бүтээлийн онцлог нь тухайн бүтээлийг тал бүрээс нь харж болдогт оршдог. Эдгээр бүтээлүүд нь хүрэл, гипс, шил, авто замаск, мод, зэс, гууль гэх зэрэг олон материалаар бүтээгдсэн байдаг.
Уг бүтээлүүд нь монголын дүрслэх урлагийн түүх болоод тухайн үеийн нийгмийн амьдралын хэв маяг, ард түмний зан заншил, түүхэн баатарлаг хүмүүс болоод энгийн малчин ардыг реалист буюу бодит байдлаар харуулаад зогсохгүй орчин үеийн модерн буюу хийсвэр сэтгэлгээгээр бүтээгдсэн байдаг. Эдгээрийн дотроос А.Даваацэрэнгийн 1989 онд бүтээсэн “Эцгийн гэрээс”, С.Дамдинжавын 1959 онд бүтээсэн “Аавын малгай”, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗүтгэлтэн барималч Л.Болдын 2002 онд бүтээсэн “Бага хатан”, Монгол Улсын Төрийн шагналт Ц.Амгалангийн 2000 онд бүтээсэн “Заг” зэрэг бүтээлүүдийг онцлон дурдвал зохилтой. Дээрх бүтээлүүүд нь Монголын уран зургийн галерейн баримлын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүд юм.

Тайлбарыг Сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бат-Ундар

Popularity: 38% [?]