Унгарын Урлагийн Академийг үндэслэгч, үүрдийн хүндэт ерөнхийлөгч, Ибл-Кошшут-Прима Примиссимагийн шагналт, Унгарын Корвин-гинжит шагналын эзэн Маковэц Имрэгийн  "...Тэнгэр газрыг хооронд нь холбох...” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цагт болно.

    Маковэц Имрэг 2011 онд таалал төгссөнөөс хойш түүний уран бүтээлийг хамгийн дэлгэрэнгүй үзүүлж буй урлалын ажлыг нь харуулсан үзэсгэлэн бөгөөд тус үзэсгэлэнд тавигдах эдгээр үзмэрүүд нэрт уран барилгачийн өвийн зөвхөн нэгээхэн хэсгийг л танилцуулж буй юм. Төрийн соёрхол-Кошшутын шагналт уран барилгачийн амьдарлын хамгийн чухал үеийг гэрэл зураг, зурмал зураг, бичиг зохиол зэргээр нь мөшгөн танилцах боломжийг олгож байна. Сэвилла хотын дэлхийн үзэсгэлэнгийн Унгар павилон, Вишэград хот дахь Гэгээрлийн Ордоныг дүрслэн үзүүлсэн хоёр макеттийг мөн үзэж болно. Үүний зэрэгцээ өнөөг хүртэл хараахан баригдаагүй байгаа Фэлшөө-кристинаваарошийн Сэнт Михаи сүмийн нэг нэг тойм зургийг хулдаасан гадаргууд буулгасныг дэлгэн үзүүлнэ. Үзмэрүүдийн дотор Маковэц Имрэгийн баригдсан ба төслийг нь зохиосон барилгуудыг гэрэл зургаар монтажлан харуулахаас гадна архитекторчийн бүдүүвчлэл зургууд, өөрийнх нь хэрэглэж байсан ажлын багаж хэрэглэлүүд мөн дэлгэгдэх аж. Эдгээр үзмэрүүдийн мөн чанарыг үзэгчидэд ойлгуулан мэдүүлэхэд Сэнт Михаи сүмийн төслийг хэрхэн зохион бүтээж буй ажлынх нь тухай өгүүлэх диафильм илүү их бололцоог олгож, сонирхогчидыг мэдээллээр хангана. Даардаи Иштвааны 8 минутын зурмал кино ч мөн үзэгчид, сонирхогчдод онцгой сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй.

 Үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилж үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах: