“ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” ҮЗЭСГЭЛЭН

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейн байранд бүртгэн авна.

УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

- Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.

- Бүтээл нь нийтийн хүртээл болсон, орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн, ур чадварын өндөр түвшинд болон материал, технологийн хувьд чанартай хийгдсэн, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохино.

-Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.

-Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/

-Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.

- Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх

- Бүтээл нь нойтон бус байх, эскиз загварын болон хэврэг материал /гипс, шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.

- Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/

-Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө “Б” корпус, Монголын Уран Зургийн Галерей

Бүртгэл хүлээн авах цагийн хуваарь:   ажлын өдрүүдэд 09:00-17:30 

Цахим хуудас www.art-gallery.mn

Утас: 11-327177, 976-99022467, 976-88007133

Жич:

  1. http://www.art-gallery.mn/mn/news/show/79    линкээр анкет татан авч уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлнэ үү!
  2. Бүртгэлийн хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу!

Хуваалцах: