2018 онд Ланд арт Бенналь нь 5 дахь удаагаа Хэнтий аймгийн Мѳрѳн сумын газар нутагт зохиогдож дууслаа. 5 дахь бенналь нь “Бид хэн бэ?” сэдэвийн дор байгаль хүн хоёрын уялдаа холбоо түүний онцлогийг харуулах эрмэлзлэлтэй нэн шинэ орчин үеийн бүтээлээр баялаг боллоо.

 Бенналийн ерѳнхий Куратороор Англи улсын нэрт Куратор Люис Пиггс ажиллалаа. Тэрээр энэ удаагийн беннальд Монгол,Aнгли, Австрали, Франц, Герман, Аргентин, Хятад, Япон, Шинэ Зеланд, Недерланд, Швецарь, Тайвань, Иран, Энэтхэг, Солонгос, Канад зэрэг улсаас нийт 25 уран бүтээлчдийг сонгон оролцуулсан бѳгѳѳд уран бүтээлч тус бүр ѳѳрийн гэсэн онцлогтой бүтээлүүдийг байгаль дээр  10 хоногийн турш бүтээн дуусгаж үзэсгэлэнгээ дэлгэж байна.

 5 дахь Ланд Арт Бенналийн баримтат үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд 8 сарын 10-наас  19-ний өдрүүдэд дэлгэгдэн олны хүртээл болно. Үзэсгэлэнд олон улсын уран бүтээлчид Монгол ахуй, байгальд хэрхэн ажилласан талаарх баримтат гэрэл зураг, видео, болон ѳрѳг урлагийн бүтээлүүдийг дэлгэн тавьсанаараа онцлог юм.

Хуваалцах: