Монголын Уран Зургийн Галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 09-р сарын 28-ны 16:00 цагт болж өндөрлөлөө. Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдсэнбайна.

            Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 11-ний 16:00 цагт болно.

Share: