Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын  дагуу  МУЗГжил бүр уламжлал болгон “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнг зохион байгуулж дүрслэх урлагийн бүх төрлийг хамруулан төрөл бүрээс шилдэгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн.

Манай галерей байгуулагдсан цагаасаа хойш буюу 1991 оноос хойш нийт 500 гаруй оны шилдэг бүтээл улсын санд худалдан авч сан хөмрөгөө баяжуулж  монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмэнд сурталчилан таниулж байна.

















Share: