0

Олон Улсын Музейн өдөрт зориулан Монголын Уран Зургийн Галерейгаас 2009 оны 05 сарын 18-ны өдөр зохиогдох үйл ажиллагааны хөтөлбөр

1. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн
2. “Томруулдаг шил” нийт үзэгчид болон Дүрслэх урлагийн талаар судалгаа шинжилгээ хийж байгаа оюутан, залууст зориулсан өдөрлөг.
3. “Миний ертөнц” хүүхдийн гар зургийн уралдаан
Монголын Уран Зургийн Галерейн дэргэдэх Урлагийн боловсрол, мэдээллийн төвөөс “Миний ертөнц” хүүхдийн гар зургийн уралдааныг 13.00-16.00-цагийн хооронд зохион байгууллаа.
Уралдаанаас 3 байр шалгарууллаа. Үүнд:
1-р байр: Галерейд зохион байгуулагдах үзэсгэлэнг бүтэн жилийн турш үнэгүй үзэх эрхийн бичиг болон дурсгалын зүйл
2-р байр: Галерейд зохион байгуулагдах үзэсгэлэнг хагас жилийн турш үнэгүй үзэх эрхийн бичиг болон дурсгалын зүйл
3-р байр: Галерейд зохион байгуулагдах үзэсгэлэнг 3 сарын турш үнэгүй үзэх эрхийн бичиг болон дурсгалын зүйл
4. Монгол-Францын Ардын зураач, УГЗ Бадамжавын Чогсомтой уулзалт, ярилцлага. 2009.05.18-ны 14.00-16.00 цаг хүртэл
5. Дүрслэх урлагийн тухай болон зураач урчуудын тухай видео кино үзүүлнэ. 2009.05.18-ны 11.00-20.00 цаг хүртэл

Хаяг: Монголын Уран Зургийн Галерей, СТӨ “Б” корпус.
Утас: 11-331687, 11-327177

Popularity: 4% [?]

Сэтгэгдэл бичих