МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС

“Өмнийн цэнхэр говь” уран зураг, угсаатны зүйн үзэсгэлэн

Үзэсгэлэнд Өмнөговь аймгийн ард түмний эдлэж, хэрэглэж байгаа үнэт өв, Ноён Сэврэйн хийцийн мөнгөн эдлэлийн гайхамшиг, оёмол хатгамал, булигарын урлал, уран зураг, гэрэл зургийн нийт 400 гаруй бүтээлийг 5 сарын 29-нөөс 5 сарын 31-ний хооронд 3 өдрийн турш олон нийтэд сурталчилан таниулах юм.

Үндэстэн болоод нутаг нутгийн хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншил, хэв маяг, өв уламжлал нь өөр өөр байдаг. Үүн дотроо говьчуудын 150 жилийн түүхтэй урчууд, дархчуудын бүтээлийн хэв маяг, агуулга, арга барил, хойч үедээ уламжлан үлдээсэн өвийг тольдон соёрхох боломжтой юм.

Халх хийцийн мөнгөн эдлэл дотроос Ноён Сэврэйн хийц нь бат бөх, мөнгөний орц, өнгө үзэмжээрээ бусад хийцээс ялгарч байдаг онцлогтой.

Ер нь Ноён Сэврэйн хийц гэдэг нь мөнгөн болон булигаран эдлэлийн хосломол урлал мөн. Энэхүү хослосон урлалыг жинхэнэ ёсоор нь өвлөн тээгч нь Монгол улсын төрийн дархан Сономшарав овогтой Сугир юм. Тэрээр алдарт эхийн 1, 2-р одон, төрийн тамга, маршалын одон, дэлхийн олимпийн медалууд, тэмдгийн эх загварыг гаргаж байсан юм.

Одоо түүний төрсөн дүү болох С.Эрдэнэ, А.Цоож нар мөнгөн эдлэлийг хийж байна.

Мөн 19-р зууны сүүлд хэрэглэгдэж байсан сархинаган тоонотой монгол гэрийн иж бүрдлийг үзэсгэлэнгээс үзэж болно.

Энэхүү онцлогтой үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна.

Үзэсгэлэн 29-ний 14,00 цагт нээгдэнэ.

Зохион байгуулагч: Өмнөговь аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ, Аймгийн Музей

Other Posts

There is 1 comment. Add yours.

  1. дэмбээ

    Сугир ахтай яаж холбоо барих вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

АРТ ШОП

90 жил

Олон нийтийн сүлжээ:

ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

2013-3 2013-2 2013-7 2013-6

Зочилсон үзүүлэлт

  • 191422Нийт зочилсон:
  • 76Өнөөдөр зочилсон:
  • 1056Өнгөрсөн 7 хоногт зочилсон:
  • 0Одоо онлайн байгаа: