2

Уран барималын хичээлд хамрагдлаа

Төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу сурагчид уран барималын хичээлийг үзэж судаллаа. Хичээлийн сэдвээр далай доторх амьтан ургамалыг сонгон авсан бөгөөд сурагчид гайхалтай дүрслэн бүтээж чадлаа. Энэ өдөр тэд барималаар хийхийг хүссэн амьтадаа эхлээд дүрслэн зурж, өнгө будгаар ялгаад, дараа нь барималын шавраар хийхэд бэлэн болголоо. Аливаа зүйлийг биет буюу баримал болгоход хэв маш чухал бөгөөд хүүхдүүд барималын шавраар тухайн амьтдынхаа хэлбэр дүрсийг маш сайн гаргаж хийсэн юм. Та бүхэнд сурагчдийн хийсэн ажлыг сонирхуулья.

Popularity: 8% [?]

2 Responses to “Уран барималын хичээлд хамрагдлаа”

  1. Tegsh says:

    Huurhun urlagiin buteeluud hiijee…. Uran barimalchdiin holboo ch yumu, ene talaar medeelel uguh gazar bdag u?

Сэтгэгдэл бичих