0

“Сүүлийн үеийн зургууд” үзэсгэлэн Хаан банк Арт галерейд гарав

ХААН Банкны Арт галерейд нэгэн шинэ үзэсгэлэн нээлтээ хийж олны хүртээл боллоо. Энэхүү хамтарсан  уран бүтээлийн үзэсгэлэнг зураач С.Долгор болон ХБНГУ-ын зураач Марк Шмитц нарын хамтаран гаргаж байгаа юм.
Зураач С.Долгор нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Улаанбаатар хотын Урлагийн Академд уламжлалт зургийг судалсан байна. 2008 онд С.Долгор Германы Берлин үрүү нүүсэн бөгөөд дэлхийн олон улсад болсон арга хэмжээнд өөрийн бүтээлийг дэлгэн тавиж байжээ.
Харин Германы уран бүтээлч Марк Шмитцын хувьд Орчин үеийн урлагт өндөр зэрэглэл тогтоож олон улсад танигдсан зураач бөгөөд 1963 онд Хамбүргт төрсөн байна.0
Уламжлалт зургийн хэв маягаар зурсан бүтээлдээ С.Долгор уламжлалт гэр дэхь Монгол амьдрал болон хотжсон гэр хорооллын дунд гарсан өөрчлөлтийг өөрийн өнцгөөс тайлбарласан байна. Түүний харуулах гэсэн агшин нь байгаль болон өөрийнхөө бүх мөн чанарыг бүрэн мэдэрч, тэдгээрийн хоорондын холбоог ойлгосны үндсэн дээр гарсан гэж тэрээр тайлбарласан байна. С.Долгор өөрийн өмнөх бүтээлүүдээрээ, Улаанбаатар дахь гэр хорооллын амьдралыг харуулж байжээ. Улаанбаатар хотод төрж, гэр хороололд хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн түүний хувьд гэр хорооллын нийтэч, хамтдаа гэсэн сэтгэлгээний талаар үлдсэн сайхан дурсамж дүүрэн байдаг. Хот өргөжин тэлж, гэр хорооллын хагас нүүдлийн байдалтай сэтгэлгээ ч мөн өөрчлөгдөж байна.
Марк Шмитцын бүтээлүүд нь орон зайг туулж өнгөрүүлсэн туршлагын мөн чанар гэсэн утгаар нь үзүүлж, олон өнгийн давхаргуудыг ашиглан, цаг хугацааг бүтээлдээ харуулсан байна. Уран бүтээлч маань зотон даавуун дээр уран гоё дүрсүүдийг үүсгэн өнгө өөрөө урган гарч ирэх зөнгөөрөө гарах хэв маягийг илүү сонирхдог аж. Түүний уран зургаас гадна, түүний баримлууд нь орон зайн мэдрэмжийг агуулдаг юм. Тэрээр 2005 онд Монголд анх ирсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа Монголын урлаг сонирхогчдод өөрийн бүтээлийг толилуулсан байна.


Орон зайг судалж үздэгийнхээ хувьд, уран бүтээлчид маань Монголын газар нутгийг төвөө болгох гол хүчин зүйл дээр нэгдэж байгаа юм. Орон зай гэдэг бол австракт, реалист уран зураг гэхээсээ илүүтэйгээр орон зайн үндсэн бүтцийг мэдэрч ертөнцийг харах арга зам юм. Өөр өөр хэм маягийг хооронд нь нийцүүлнэ гэдэг нь камерт өөр өөр дуранг хийхтэй адил юм.
ХААН Банкны Галлерейд тавигдаж буй тус үзэсгэлэн нь хоёр өөр орчин үеийн уран бүтээлчийн тэс ондоо бүтээлүүд хэрхэн хоорондоо хамтарч, соёл хоорондоо уусаж болохыг харуулсан сонирхолтой, урлагийн тэс ондоо хэв маягийг харуулсангаараа онцлогтой бөгөөд ХААН Банкны Арт Галерейд 8-р сарын 4-өөс 8-р сарын 25-н хүртэл үргэлжиллээ.

Popularity: 12% [?]

Сэтгэгдэл бичих