0

ГАР УТСАНДАА ЗУРАГ ТАТАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монголын Уран Зургийн Галерей, Мобиком Корпарацийн Монгол контент компанитай хамтран олон нийт, хүүхэд залуучуудад дүрслэх урлагаар дамжуулан  гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилгоор галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үе үеийн уран бүтээлчдийн үнэт ховор шилдэг уран зургуудыг  гар утсандаа татаж авах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Хэрвээ таны татаж авахыг хүссэн уран зураг уг контентед багтаагүй бол munkhbayasgalan@art-gallery.mn цахим шууданд санал хүсэлтээ илгээх боломжтой юм.
Мөн та цахим хуудаснаас контентед багтсан уран зургуудыг харахыг хүсвэл www.mobile.gogo.mn хаягаар орох бөгөөд Монголын Дүрслэх Урлагийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.art-gallery.mn цахим хуудсаар зочилоорой.

Сэтгэгдэл бичих