0
УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2010 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!
Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2010 хөтөлбөрийг зарлаж байна.
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа:
Өмнөговь аймаг, Улаанбаатар хот, 2010 оны 9-р сарын 8-18
Хөтөлбөрийн үндсэн зорилго:
6 Монгол, 6 Солонгосын уран бүтээлчид хамтран Өмнөговь аймгаар хамтран аялж, уран бүтээлээ туурвин, бие биенээсээ суралцан, бүтээлээрээ хамтран үзэсгэлэн гаргаж, урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2010 хөтөлбөрийн зорилго оршино.
Урлагийн төрөл: дүрслэх урлаг, орчин үеийн урлаг- инстоляци, дизайн, фото зураг, уран зохиол
Сонгон шалгаруулах шалгуур:
- 25-40 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Солонгосын Урлагийн Зөвлөл, МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих ба Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2010 оны 8-р сарын 27-нд зарлана.
Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ хариуцана.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт болон хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2009 оны 7 сарын 31-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/
402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас/Факс : 976-11-319015, 319017
И-мэйл : fundraising@artscouncil.mn
Вэб хуудас : www.artscouncil.mn


