0
САЛХИ ҮЗЭСГЭЛЭН-Хаан банкинд
Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах Арт Галерей 2007 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийснээс хойш өөр өөр хэв маяг, урсгал чиглэлийн уран бүтээлүүдийг харуулсан 40 гаруй үзэсгэлэнг зохион байгуулж олны хүртээл болгохын сацуу залуу уран бүтээлчдийг илүүдтэй дэмжиж ажилласаар иржээ.
Өнөөдөр тус галерейд зураач Д.Ганболд, Ц.Баттулга, балет мастер Б. Жаргал нарын Салхи нэртэй нэгэн содон өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийж олны хүртээл боллоо. Орчин үеийн уран зургийг өнгөний шийдлээр харуулсан энэхүү үзэсгэлэнд нийт 50 гаруй уран бүтээл тавигджээ. Мөн энэ үзэсгэлэнгийн хамгийн чухал хэсэг нь хөдөлгөөнт пэрформанс урлагийг мэргэжлийн уран бүтээлч балет мастер Б. Жаргал толилуулах хэсэг юм.
Ингэснээр уран зураг болон урлагийн бусад төрлүүдийн хоорондын шүтэлцээ, нарийн холбоосыг харуулж байгаа нь монголын урлагийн ертөнцөд шинэ содон зүйл бөгөөд энэ ч урлаг судлаачид болон сонирхогчдын таашаалд бүрэн нийцсэн шийдэл болж чаджээ.
Үзэсгэлэнгийн эзэд болох Д.Ганболд, Ц.Баттулга нар нь бие даасан болоод хамтарсан олон тооны үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгож байсан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн нь тус хоёр зураачийн анхны хамтарсан үзэсгэлэн нь юм байна.

Орчин үеийн уран зургийг хөдөлгөөнт урлагтай хослуулсан энэхүү сонирхолтой үзэсгэлэн 6-р сарын 28-аас 7-р сарын 15-ныг хүртэл үргэлжиллээ.
Popularity: 10% [?]

