0

ИТГЭЛТ ХАМБЫН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ ҮЗЭСГЭЛЭН

Хамба лам Дашдорж Итгэлтийг Монгол түмэнд таниулах зорилгоор “Итгэлт Хамбыг Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн”, “Буриад Соёл Өв Уламжлалыг Хөгжүүлэх Сан”-тай хамтран үзэсгэлэн зохиож байна. Энэхүү үзэсгэлэнд Хамба лам Дашдорж Итгэлтийн амьд сэрүүн үедээ эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, ном судар, фото зургууд тавигдана. Үзэсгэлэнг сонирхон үзсэнээр Итгэлт Хамбын амьдралын замнал, хэрхэн мөнхөрснийг харах боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн түүний хэрэглэж байсан чухал зүйлсэд гар хүрч адис авах боломжтой.

Итгэлт Хамбын биеийг 2002 оны 9-р сард анх удаа ИВОЛГИНСКИЙ дацанд түүнийг нас нөхжсөний 75-н жилийн дараагаар зөөн авчирч, нийтэд биеийг нь гаргаж таниулсан. 2004 оны 11сард анагаах ухааны профессор В. Звягин Итгэлт Хамбын үс, хумс, арьсны хэсгийг Москваад шинжилснээр дараах дүгнэлтэнд хүрсэн. “ Олон жилийн хугацаанд эд эс нь сайн хадгалагдсан үр дүнтэй ийм биетэй хэзээ ч учир ч байгаагүй”

Мөн түүнчлэн цааш хэлэхдээ “энэ бол маш сонин миний хувьд тайлагдашгүй үзэгдэл мөн бөгөөд үүнийг нарийвчлан судласан ч энэ тайлагдашгүй нууц хэвээр үлдэнэ”.

Сүсэгтэн олон XII хамба итгэлт нь I хамба лам Дамбадорж Заяагийн /1702 онд төрсөн/ хувилгаан дүр гэдэгт итгэдэг. Дамбадорж Заяа лам 75 насыг зооглосон түүнийг нас нөхжсөнөөс хойш 75н жилийн дараа Дашдорж итгэлт лам төрсөн бөгөөд мөн л 75 насласан түүхтэй.

Иймээс та бүхэн шинжлэх ухааны тайлагдашгүй нууц итгэлт хамбын эдлэж хэрэглэж байсан эд зүйлсийг хүрэлцэн ирж таалан сонирхоно гэдэгт бид найдаж байна.

Үзэсгэлэн 7-р сарын 20-ноос 24-нийг дуустал Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих