0

“Mexico, a Country of Color” үзэсгэлэн-Хаан банк

Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтносны 200 жилийн ой 2010 онд болох гэж байгаатай холбогдуулан Мексикийн Засгийн газраас энэхүү түүхэн үйл явдлыг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Mexico, a Country of Color” нэртэй фото зургийн үзэсгэлэнгийн нээлт ХААН БАНК ГАЛЕРЕЙ-д боллоо.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Мексик улсыг Монголын ард түмэнд сурталчилан таниулахад оршино.
Тус фото зургийн үзэсгэлэнг Монгол улсад суугаа Өргөмжит Консул, Монгол улсыг хавсран хамаарч буй Солонгос улс дах Мексикийн Элчин сайдын яам нээх бөгөөд нээлтийн арга хэмжээнд Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, Монгол улсын Засгийн газрын холбогдох яам тамгын газрын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтанууд оролцох болно.
Бид тус үзэсгэлэнг 2010 оны 1-р сарын 8-наас 29-ний хооронд ХААН БАНК ГАЛЕРЕЙ-тай хамтран нийт ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүллээ.

Popularity: 3% [?]

Сэтгэгдэл бичих