0

“ЦАГ ХУГАЦАА” САРАНЦАЦРАЛТЫН ҮЗЭСГЭЛЭН-Хаан банк

2009 оны 4-р сарын 9-ны өдөр   ХААН Банкны Арт галерейд Төрийн шагналт  зураач С.Саранцацралтын “Цаг хугацаа”  нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд өнгөрсөн, одоо, ирээдүй болон цаг хугацааны тухай  нийт 30-аад томоохон бүтээлүүд тавигдлаа.

Зураач энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээ зурж эхэлсэн болон дууссан цагийг нь тэмдэглэсэн аж. Тэгэхээр зураг бүрийг хэдий хугацаанд туурвисан болохыг харж болохоороо энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой байлаа.
С.Саранцацралт  ДУДС, СУИС-г тус тус дүүргэсэн бөгөөд мэргэжлээрээ 30-аад жил ажиллаж уран бүтээлээ туурвиж байгаа манай нэртэй зураачдын нэг билээ. “Цаг хугацаа” үзэсгэлэн уран бүтээлчийн бие даасан  25 дахь удаагийн үзэсгэлэн  бөгөөд хамтарсан үзэсгэлэнд нийт 60 гаруй удаа оролцож байжээ.
Үзэсгэлэн 4-р сарын 9-өөс 28-ны хооронд ХААН Банкны Арт Галерейд зохион байгуулагдлаа.

Popularity: 2% [?]