0

СОЛОНГОС МОНГОЛЫН СОЁЛЫН НИЙТЛЭГ ӨНГӨ ТӨРХ FASHION ART EXHIBITION

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд явуулж буй Монгол, Солонгосын загварын урлагийн үзэсгэлэн тоглолт Монголын Уран Зургийн Галерейд 2010 оны 6 дугаар сарын 24-ний 17.00 цагт болно.
Fashion Art Үзэсгэлэн: Урлах Эрдэм Дээд Сургууль болон Солонгосын Хувцас Загварын Холбоо голлон найруулж бүтээсэн урлагийн шинэлэг үзэсгэлэнг зохион байгуулан Монгол дизайнеруудын 14 бүтээл, Солонгосын дизанейруудын 60 гаруй бүтээлээр оролцон, энэхүү үзэсгэлэнгээр хоёр орны хувцас загварын түүх, соёл нь хоорондоо хэрхэн зохицон нийлж байгааг харуулна.

Загварын үзүүлбэр: Урлах Эрдэмийн GT Загварын товчоо Монгол үндэсний хувцас болон Орчин үеийн хуримын хувцасны үзүүлбэр, Солонгосын дизайнеруудын хуримын ёслолын жүжиглэсэн тоглолт тавина.


Зохион байгуулагч: Солонгосын Хувцас Загварын Холбоо, БНСУ-ын ЭСЯ, БНСУ-ын Гадаад Харилцаа, Худалдааны Яам, БНСУ-ын Соёл, биеийн тамир, Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын Соёл Шинжлэх Ухааны Яам

Ивээн тэтгэгч: Монголын Уран Зургийн Галерей, Урлах Эрдэм дээд сургууль, МIU Олон улсын дээд сургууль, Монгол Модель Агентлаг, Монгол Костюмс, Ханбугнара, Солонгосын Морин Спортын Холбоо

Үзэсгэлэн 6-р сарын 24-нөөс 7-р сарын 4 хүртэл зохион байгуулагдана.

Хүрэлцэн ирэхийг урьж байна.

Popularity: 6% [?]

Сэтгэгдэл бичих