0

ХААН БАНК АРТ ГАЛЕРЕЙ ТАНИЛЦУУЛГА

ХААН Банк Арт Галерей нь 2007 оны 12 сарын 1 нд “Бид анхны үзэсгэлэнгээ Монгол хэл, соёл, бичгээ дэмжих зорилгоор уран бичлэгийн /каллиграф/ урлагаар нээсэн тэр үед 2021 он гэхэд англи хэлийг Монгол улсын албан ёсны хэл болгох тухай хэлэлцүүлэг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнөж байсан. Уг үзэсгэлэн болон нээлтийн арга хэмжээнд үзэгч, олон нийт төдийгүй урлагийн болон бичиг соёлын төлөөлөгчид цөөнгүй оролцсон. Үзэсгэлэнгээс гадна бид яруу найргийн уншлага болон уран бичлэгийн уралдаан зохион байгуулсан юм. Манай ХААН Банк Арт Галерей сар тутам шинэ үзэсгэлэн гаргаж Монголчуудын оюуны их санд хандив өргөн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн Монголын хамгийн анхны бизнесийн байгууллага юм.
Банк уран бүтээлчдийн өмнөөс үзэсгэлэнг нь сурталчилж, зохион байгуулж, олон нийтэд таниулж, нээлтийн ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ бүх зардлыг хариуцдаг давуу талтай. Түүгээр ч зогсохгүй уран бүтээлээ үнэлж, зарах боломжоор уран бүтээлчдийг хангахын сацуу ямар нэг шимтгэл авдаггүй. Урлагийг дэмжиж, ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт хийж байна.

Холбоо барих:

Сөүлийн гудамж-25 Ш/Х-192

Улаанбаатар-210644

Утас: 332333-3264

Имэйл: artgallery@khanbank.com

Цахим хуудас: www.khanbank.com

Popularity: 9% [?]

Сэтгэгдэл бичих