0
ГАЛЕРЕЙН ҮЗЭСГЭЛЭН ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Монголын уран зургийн галерей бүх үзмэрээ шинэчилж хөрөг зураг, байгалийн зураг, орчин үеийн, аж байдлын гэсэн үндсэн дөрвөн сэдэвт үзэсгэлэнг дэглэн гаргаж байна.
Уг үзэсгэлэд Г.Одон, Л.Гаваа. Н.Цүлтэм, Б.Чогсом, Н.Адъяабазар, До.Болд, Ц.Энхжаргал, Ц.Энхжин, Ц.Мөнхжин, Ц.Эрдэнэцог, С.Саранцацралт, Д.Батмөнх зэрэг Монголын дүрслэх урлагийн алтан үеийн ахмад уран бүтээлчид, орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан хүчин зүтгэж байгаа дунд болон залуу үеийнхний нийт 120 орчим бүтээл дэлгэгдэж байна.
Дүрслэх урлаг сонирхогч та энэхүү үзэсгэлэнгээс Монголын дүрслэх урлагийн түүхэн хөгжлийн замналыг үзэх боломжтой төдийгүй ахмад, залуу үеийнхний арга ажилгаа, ур чадварийг харьцуулан дүгнэх өргөн боломж нээгдэж байна.
Үзэгч та бүхэндээ энэхүү үзэсгэлэнг дэлгэн сонирхуулж буйдаа тус галерейн хамт олон таатай байна.
Та бүхэн үзэсгэлэнгээ таалан соёрхоно уу.
Монголын Уран Зургийн Галерейд
Соёлын Төв Өргөө “Б”корпус, Утас: 327177, 331687







