0

“Амгалан цогцолбор”-ын сурагчид тайлан үзэсгэлэнгээ тавилаа

Тус галерейн УБТөвийн хөтөлбөрт сарын турш хамрагдсан “Амгалан цогцолбор”-ын Золзаяа багштай 4б ангийн сурагчид сургуулийн захиргаа болон багш, эцэг эх, сурагчиддаа юу сурч мэдсэнээ бүтээсэн бүтээлүүдээрээ дамжуулан тайлагналаа.
Тэд тайлан үзэсгэлэнг зохион байгуулж байгаадаа маш сэтгэл өндөр байлаа. Энэ үеэр сургуулийн захирал болон сургалтын менежер үг хэлсэн юм. Мөн УБТөвийг хүрэлцэн ирж оролцохыг урьсаны дагуу тус төвийн мэргэжилтэн, багш нар очиж мөн сарын хөтөлбөрийн тайланг танилцуулж бусад багш, сурагчдад төвийнхөө мэдээллийг хүргэсэн.
Тайлан үзэсгэлэн маш амжилттай явагдсан бөгөөд үүний дараа нийт 35 гаруй сурагчид УБТөвийн сарын хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаагаа илэрхийлж, сургуулийн захиргаанаас цаашдаа сурагчдын амралт болон хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн бүх сурагчдыг ээлж дарааллан хамруулах саналыг тавьж, цаашид хэрэгжүүлэхээр болов.
“Амгалан цогцолбор”-ын нийт багш нар болон сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

Popularity: 6% [?]

Сэтгэгдэл бичих