1

МУЗЕЙН ӨДӨР БОЛЛОО

Жил бүрийн 5-р сарын 18-нд Дэлхий дахинаа “Олон Улсын Музейн өдөр”-ийг Олон Улсын Музейн Зөвлөлөөс (ICOM) зарлан тэмдэглэдэг. 1977 оноос эхлэн тэмдэглэсэн музейн өдрийг тодорхой сэдэв, уриан дор  тэмдэглэдэг. 2003 онд Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсан цагаас хойш Монголын музейнүүд жил бүр музейн өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирлээ. 2009 онд “Музей ба соёлын аялал” уриан дор явагдсан. Энэ жил “Музей ба нийгмийн зохицол” сэдвээр дэлхий нийтээр зохион байгууллаа.

Монголын Уран Зургийн Галерейгаас эл өдөр доорхи арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

1, “Миний урлан” хүүхдийн гар зургийн уралдаан. 14.00-16.00 цаг хүртэл зохион байгуулагдсан ба хүүхдүүд идэвхитэй оролцож нийт 36 хүүхдээс 2 насны ангилалаар нийт 8 байр шалгарлаа.

  • 1-р байр: Галерейн Урлагийн Боловсролын Төвийн сарын хөтөлбөрт сургалтанд хамрагдах эрхийн бичиг, уран зургийн каталоги, ил захидал, галерейн анхны сонинг
  • 2-р байр: Галерей дээр зохион байгуулагдах үзэсгэлэнг гэр бүлийн хамт сарын турш үнэгүй үзэх эрхийн бичиг, ил захидал, аяга, галерейн анхны сонинг
  • 3-р байр: Галерей дээр зохион байгуулагдах үзэсгэлэнг гэр бүлийн хамт үзэх эрх, аяга, галерейн анхны сонинг
  • Тусгай байр: Оригами жижиг гар урлал сонирхогчдын холбооноос тусгай байрын шагналыг гардууллаа.
Бяцхан шагналтнууд Уралдааны үеэр

10-15 нас: 1-р байр Л.Цэнд-Аюуш

5-10 нас: 1-р байр Б.Болорчулуун
10-15 нас: 2-р байр Ц.Хишигжаргал
5-10 нас: 2-р байр Э.Хулан /5 настай/
10-15 нас: 3-р байр Дэлгэрмаа
5-10 нас: 3-р байр Б.Бат-Эрдэнэ

2, Дүрслэх урлагийн тухай болон зураач урчуудын тухай видео кино үзүүллээ.
3, Нийт үзэгчдэд зориулсан азийн сугалаа. Сугалаа бүр хонжвортой.

4, 09.00 цагаас 18.00 цаг хүртэл үнэгүй үйлчиллээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж, Олон Улсын Музейн өдрийг хамт өнгөрүүлсэнд баярлалаа.

Хаяг: Монголын Уран Зургийн Галерей,
СТӨ “Б” корпус.
Утас: 11-331687, 11-327177

Popularity: 8% [?]

One Response to “МУЗЕЙН ӨДӨР БОЛЛОО”

  1. amaraa says:

    ene uraldaaniig zohion baiguulsan humuus bayarlala,, tsaashdaa dahin iim uraldaa zo.baiguulana gdgt itgejiine.

Сэтгэгдэл бичих