0

ART SHOP

Манай Art Shop та бүхэнд Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөг дэх бүтээлүүдтэй холбогдолтой хосгүй ном, катологууд, 2010-2011 оны цаг тооны бичиг болон бэлэг дурсгалын зүйлсийг санал болгож байна.

Өргөн сонголт бүхий ил захидал, зурагт хуудсуудаас гадна харандаа, шохойноос эхлээд төрөл бүрийн будаг, бийр, жааз зэрэг зургийн хэрэгсэлүүдийг худалдаж авах боломжтой. Таны худалдан авсан бэлэг дурсгалын зүйлсийн худалдааны орлого зөвхөн уран зургийн галерейн үйл ажиллагаа буюу урлагийн бүтээлүүдийг хадгалах, хамгаалахад зориулагддаг.
Манай “Art Shop” Галерейн төв хаалганы баруун талд байрлалтай, Та бүхэн саатан сонирхож сэтгэлд таарсан бэлэг дурсгалыг сонгон авч чадна гэдэгт итгэлтэй байна.

“Цаг тооны бичиг” ШИНЭ хуанли худалдаанд гарлаа.

Уг 2010-аас 2011 оны хуанлид МУЗГалерейн алтан сан хөмрөгийн гайхалтай бүтээлүүд орсон байна.
Хуанлины үнэ: 40000 төг


Catalogue 1-b

“Монголын уран зураг” каталоги
Уг каталогид МУЗГалерейн сан хөмрөгт хадгалагддаг 164 зураачийн 192 бүтээл орсон бөгөөд нийт 206 хуудастай, англи хэл дээр хэвлэгдэн гарсан.

Каталогийн үнэ:

Хатуу хавтастай – 48000 төг
Зөөлөн хавтастай – 43000 төг

Catalogue 2-a“Монголын зураасан зураг” каталоги:
МУЗГалерейн нийт цуглуулгын 40 гаруй хувийг зураасан зургийн бүтээлүүд эзэлдэг ба усан будаг, харандаа, бэх, модон бар, төмөр бар, монотип зэрэг техник ажиллагаа орсон бүтээлүүд байдаг. Уг каталоги нь 206 хуудастай, 162 зураачийн 179 бүтээл багтсан ба монгол-англи хэл дээр хэвлэгдэн гарсан.

Каталогийн үнэ:
Хатуу хавтастай – 48000 төг
Зөөлөн хавтастай – 43000 төг

IL Zahidal

Ил захидалууд
2009 оноос эхлэн шинээр худалдаанд гаргасан шилдэг бүтээлүүдийн дээжийг багтаасан ил захидлын багцыг санал болгож байна. Уг ил захидалд Монголын дүрслэх урлагийн сор болсон Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл” зэрэг 20 бүтээлийн зураг орсон.

Ил захидлын багцын үнэ: 10000 төг

Mongol ahui nom“Монгол ахуй” ном
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Монгол ахуй” уралдаант үзэсгэлэнд тавигдсан өвөрмөц ёс заншил, нутаг нутгийн дахин давтагдашгүй ур хийц, ахуйн хэв маягийг шингээсэн сор бүтээлүүд, түүх соёлын дурсгалуудыг багтаасан католог. Нийт 14 аймгийн монгол зургаас эхлээд хөгжмийн зэмсэг, монгол уран дархны 120 шахам бүтээлүүд орсон.

Катологийн үнэ: 20000 төг


T shirt“Футболка”
Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт хадгалагддаг сор болсон шилдэг бүтээлүүдийн дээжээс цагаан өнгийн M, L, XL хэмжээтэй футболкан дээр хэвлэн гаргалаа. Та манай сан хөмрөгийн бүтээлүүдээс зургаа сонгон, өөрийн хүссэн хэмжээтэй футболкан дээр хэвлүүлэн авах боломжтой.
Футболкын үнэ: 11999 төг
Toson bal
Тосон бал
Бичиг хэрэг, бэлэг дурсгалын зориулалтаар хэрэглэж болох цэнхэр, хар өнгийн тосон бал.
Тосон балын үнэ: 499 төг
Tulhuurnii oosorТүлхүүрний оосор
Үнэ: 1499 төг
Mouse pad
“Mouse pad”
Үнэ: 9999 төг
АЯГА
Сан хөмрөгийнхөө сор болсон шилдэг бүтээлүүдийн дээжийн зургийг цагаан өнгийн өндөр, том болон жижиг аяган дээр хэвлэн гаргасан бөгөөд дурсгал болгон хадгалах, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд бэлэг болгон өгөх зэрэгт нэн тохиромжтой. Мөн сан хөмрөгөөс хүссэн зургаа сонгон захиалж авах боломжтой.
Өндөр Аяга Том Аяга Жижиг Аяга
Undur ayaga tom ayaga jijig ayaga
Үнэ: 8499 төг Үнэ: 9499 төг Үнэ: 7499 төг

Popularity: 24% [?]