0
МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ
2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд Монгол улсын зөвлөх инженер С.Очирбатын санаачилсан “Монгол улсад авто замын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн үзэсгэлэн” үзэсгэлэн Монгол улсад авто замын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулж зохион байгуулагдлаа.
Уг үзэсгэлэнд Монгол улсад ардын хувьсгалын эхний жилүүдэд байсан зам, харилцаа, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн хөгжлийг харуулсан архив, хувь хүмүүсийн авсан фото зургууд ба тухайн үед баригдаж байсан зам гүүрүүдийн зураг тавигдлаа.
Мөн 1969, 1980 оны гар аргаар хийгдэж байсан замын сүлжээний зураг төлөвлөгөө зэрэг монгол улсын авто замын сүлжээг хөгжүүлэх талаар хийгдэж байсан ажилуудыг дэглэн тависан юм.
Үүний зэрэгцээ үзэсгэлэнд Хархорин-Хөшөө цайдмын замыг барих үед замын зурвас газрын доороос олдсон XII – XIII зууны үед хамаарах түүхийн ховор олдвор болон зам, гүүрийн байгууламжуудыг харуулсан 12 макет зэрэг сонирхол татахуйц үзмэрүүд дэлгэгдлээ.
Popularity: 7% [?]






